Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 ·...

23
Seven Trust Mongolia Project White Paper V 0.2

Transcript of Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 ·...

Page 1: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

Seven Trust Mongolia Project

White PaperV 0.2

Page 2: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

1.Төслийн танилцуулга Эхлэл Бидний зорилго Төслийн бүтэц

2. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУБЪЕКТ БА ШИЙДЭЛ САНАА Аж ахуйн бүтэц Ядуурлын харьцангуй байдал Үнийн ханш болон мөнгөний ханш Шийдэл Санаа IEO гэж юу вэ ?

3. Крипто Валютын Бирж(NOMAD) Товч танилцуулга ABCCC -н гишүүн Биржийн системийн онцлог Маркетингийн стратеги Төлөвлөлтийн схем

4. Үйл ажиллагааны танилцуулга Алтны уурхайн төсөл EC Үйл ажиллагаа e-Residency Төсөл

5. STM Токены тухай

STM токен худалдаж авах шалтгаан Мэдээлэл Хуваарилалт Зардал зарцуулалт

3 3 3 4

5 5 5 5 6 7

8 8 8 9 9

10

11 11 12 13

14 14 16 16 16

1

目次

Page 3: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

17 17 17 17 18 18 19 19 20 21 21

22

2

6. ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН П.Баярсайхан Б.Бадрал Ц.Мэндбаяр Х.Дөчинтав Д.Доржпүрэв Долгион Дэлгэржав Д.Эрдэмбилэг Тобиока Кен Цүжи Юкари Рүмианцева Хироми

7. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НӨХЦӨЛ

Page 4: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

3

Эхлэл Та бүхэн ФИНТЕК нь санхүүгийн зах зээлд, мөн дэлхийн эдийн засагт ямар их эдийн засгийн нөлөө үзүүлж байгааг анзаарсан болов уу? Хүн төрлөхтөн нь өдий хүртэл тариалангийн хувьсгал, аж ахуйн хувьсгал, мэдээллийн хувьсгал зэрэг маш том нийгмийн гурван бүтцийн хувьсгалыг үзэж, шинэчлэлт хийх тоолонд эдийн засгийн маш том хөгжлийг бий болгон ирсэн билээ. Тариалан болон мал аж ахуйн хувьсгалд ан агнуур, газар тариаланг хувааж, аж ахуйн хувьсгалаар аж үйлдвэр болон худалдаа аж ахуйг аж ахуйн зэрэглэлээр дээгүүр хэмээн үзэж, мэдээллийн хувьсгал буюу интернетин хувьсгалаар хүмүүн төрлөхтөнд агуу их мэдээллийг, мөн хүмүүс хоорондын холбоосыг бий болгосон билээ. Дэлхийн нийтийн амьдралын хэв маяг, соёлын хөдөлгөөн болоод хүний харах өнцөгт ихээр нөлөөлж эдийн засгийн бүтцийг хүртэл өөрчлөх хэмжээний хувьсгалтай адил цаашдын дэлхийн зах зээлд томоохон нөлөө үзүүлэх технологийн жишээний нэг бол Финтек юм.

ФИНТЕК гэдэг нь Finance буюу “Санхүү” гэх үг дээр “Технологи” буюу Technology гэсэн үгийг нийлүүлж бий болсон ба IT-г ашигласан маш шинэлэг санхүүгийн үйлчилгээний үйл ажиллагаа юм. Орчин үед улс болон төрийн байгууллага зэрэг үндсэн хянагч байлгадаггүй, хүн өөрөө хянадаг ард түмний төлөө оршин байх валют буюу крипто валют нь санхүүгийн салбарт мөн дэлхийн зах зээлийг шуугуйлж байгаа ба энэ крипто валют нь финтекийн томоохон технологийн нэг юм.

Seven Trust Mongolia Project бол бид бүхний бий болгох крипто валютын бирж (NOMAD)-тай Монгол дахь олон төсөл болон үйл ажиллагаатай холбож өгөх крипто валютыг холбосноор өнөөгийн Монголд тулгарч буй олон сорилтыг шийдэцгээе гэсэн үзэл санааг агуулсан төсөл юм. Бид таныг өөрийн амьдралын эдийн засгийн хүрээнд крипто валютыг энгийн хэрэглээ мэтээр ашиглаж буй амьдралаа төсөөлөн тус төслийн талаарх ойлголтоо улам нэмэгдүүлээсэй хэмээн хүсэж байна.

1. Төслийн танилцуулга

Бидний зорилго Уг төслөөр бидний хүрэх зорилго бол Крипто валюттай олон төрлийн үйл ажиллагаа эрхлэх, аж ахуйн хэрэгцээнд таарсан крипто валютыг ашигласан шинэлэг зах зээлийн бүсийг байгуулах юм. Энэ төслөөр нийгэмлэг, ард иргэдийн хэрэгцээг чухалчилан үзэж санхүү болон аж ахуй, байгалийн эрдэс баялаг зэрэг дээр үндэслэн шинэчлэл хийж Монгол Улс дахь компани, бизнесийн байгууллагуудын холбоог дэлгэрүүлэн зах зээлийн бүс үүсгэн байгуулна. Түүнчлэн, төслөөр дамжуулан БНХАУ, Солонгос Улс, ОХУ зэрэг хөрш орнууд, мөн Япон Улс руу зах зээлээ тэлэн бизнесээ нэмэгдүүлж гадаад улсаас Монгол Улс руу орох хөрөнгийн урсгалыг нэмэгдүүлэн Монгол Улсын хөгжилд тодорхой хэмжээний хувь нэмэр оруулах зорилттой юм.

Мөн бид эдгээр бүх төслийн үндэс болох крипто валют буюу STM токенийг үйлдвэрлэх болно.

Page 5: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

4

ProNOMADEX

Seven Trust Mongolia Project

Төслийн бүтэц Seven Trust Mongolia Project нь SТМ Токен-г үндсээ болгон төсөл бүрт таарсан түс бүрийн крипто валют-тай хамтарч, шинэ зах зээлийн хүрээ бий болгохыг зорьж байгаа билээ. SТМ токен-р босгох хөрөнгөөр бирж (НОМАД)-ын босголтын хөрөнгө болгон, бирж болон төсөл тус бүрээс ноогдох ашгийн нэгээхэн хэсгийг ноогдол гэх байдлаар олгох болно.

Крипто Валютын Бирж

Төсөл

- Уул уурхайн төсөл - EC үйл ажиллагаа - Төлбөрийн системийн төсөл - e-Residency төсөл - Бизнес эрхлэгчийг дэмжих төсөл - Байагль орчны төсөл - Гоо сайхан, эрүүл мэндийн төсөл зэрэг

Крипто валют бирж дээр гарах

Хөрөнгө

STM Токен

ноогдол ашиг Токеныг үнэ төлбөргүй олгох

Page 6: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

5

Аж ахуйн бүтэц Монгол Улсын ДНБ-ний хувьд Уул уурхайн салбар буюу байгалийн эрдэс баялаг, ашигт малтмалын экспортын хэмжээ нь 2005 оноос хойш тогтмол хамгийн том буюу 20% -ийг эзлэж байгаа ба одоо ч гэсэн Монголын зах зээлийг тэтгэж байгаа билээ. Гэвч 2015 оны үед ДНБ-ний өсөлтийн хэмжээг тогтвротой хадгалах гол хүчин зүйл байсан уул уурхайн ашигт малтмалын түүхий эдийн үнэ, ханш буурснаас үүдэн газар тариалан, үйлдвэрлэлүүд удааширч жижиглэнгийн худалдаа болон барилгын салбаруудад шууд сөрөг нөлөө үзүүлсэн билээ. Ялангуяа, БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн хурдны удааширал, худалдааны дайн зэргээс хамаарсан ашигт малтмалтай холбоотой экспортын хүндрэл үргэлжилсээр байвал Монголын зах зээлд хүндээр тусахаар тооцоологдож байна.

2. МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН СУБЪЕКТ БА ШИЙДЭЛ САНАА

Ядуурлын харьцангуй байдал Монгол Улсын эдийн засаг 1990 оны эхэн үеэс арчдилсан тогтолцоонд шилжин, зах зээлийн харилцаанд шилжилт хийснээс хойш 2008 оны Дэлхийн хэмжээний зах зээлийн хямрал хүртэл тогтвортой өсөлттэй байсан билээ. 1990 оноос хойш дундаж наслалт, боловсрол, зах зээлийн ерөнхий байдал зэрэг бүх салбараар дэвшилт үзүүлсээр ирсэн. Гэвч уул уурхайн салбарт хэт найдсан эдийн засгийн бүтэц нь доголдож инфляци 2008 оноос хойш ихээр нэмэгдэж, 2011 оны төгсгөлд Монгол Улсын хүнсний бүтээгдэхүүний үнийн инфляц нэмэгдсэн билээ. Тиймээс ашигт малтмалд хэт найдсан явдлаас үүдэх эдийн засгийн хөөсрөлт нийгэмд тэгш бус байдал, ядуурлын нэмэгдүүлж, хот, хөдөөгийн эдийн засгийн зөрүү ба баян, ядуугийн ялгаа ихсэж байгаа нь нийгэмд асуудал болж байна.

Үнийн ханш болон мөнгөний ханш Монгол Улсын төрийн зүгээс 2013 оны 1 сард “бодлогын хүү”-г буурулаах замаар эдийн засгийн өсөлтийг дэмжих гэж оролдсон билээ. Гэвч гадаадын хөрөнгө оруулалтын огцом бууралттай хамт 2013 оны дунд үед Төгрөгийн ханш гэнэт буурч импортын инфляци бий болж 7 сард 8% байсан инфляцийн хувь хурдтай өсөж 2014 оны 7 сар гэхэд 14.9% болсон юм. Энэ үед Монгол Улсын Төв банк 2014 оны 7 сард “бодлогын хүү”-г өсгөж санхүүгийн бодлогыг чангалж арга хэмжээг авсан бөгөөд энэ нь одоо ч гэсэн үргэлжилж байгаа болно. Иймэрхүү байдлаар өсөлт, уналтын ихээхэн хэлбэлзэлтэй эдийн засгийн нөхцөл байдал, инфляцаас үүдэн мөнгөний хүү өндөр тогтож байгаа иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлж байна.

Page 7: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

6

Шийдэл Санаа Дээр дурьдсан Монголын эдийн засагт тулгарч байгаа томоохон сорилтыг шийдэж Монгол Улсын эдийн засгийн өсөлтөнд нэмэр болохуйц, мөн төсөлд оролцож буй Та бүхний хөрөнгө оруулалтын өгөөжийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх нь явдал нь энэ төслийн гол зорилго юм. Монгол Улсын хувьд уул уурхайн салбарын гол тулгуур болох ашигт малтмалын экспортод хэт найдаж буй эдийн засгийн бүтцийг өөрчлөх шинэчлэлт хийх шаардлагатай байна.

Бидний Алт олборлох (Уул уурхайн салбар), Крипто валютын бирж, төлбөрийн системийн үйл ажиллагааны (Санхүү, даатгал) e-Residency (Мэдээлэл, холбоо) EC (Жижиглэнгийн худалдаа)-ны төслүүд нь эдийн засгийн нилээд олон салбаруудын үйл ажиллагаанд тусгагдан тодорхой хэмжээний шинэчилэл авч ирэх болно гэдэгт итгэлтэй байна.

Ядуурлыг бууруулахын тулд улсын хэмжээнд ядуу иргэдийн боловсролын түвшинг ахиулах, ирээдүйтэй бизнесийг дэмжих орчныг бүрдүүлэх шаардлагатай. Үүний тулд бид бизнес эрхлэгчдийг дэмжих төсөл давхар хэрэгжүүлэх болно. Уг төслийн нэг зорилт нь монголчуудыг өргөнөөр хамруулан тэдэнд өөрийн орлогоо нэмэгдүүлэх боломж олгох явдал байна.

Дэлхийн нийтийн мөнгөн дэсвгэртүүд дижиталлагдаж бэлэн мөнгөний хэрэглээ багасаж байгаа өнөө үед Монгол Улсын валют болох Төгрөгийн ханш нь сул дорой бөгөөд тогтворгүй байна. Иймд төгрөгийг орлох хэрэгсэл буюу крипто валютыг гарган эдийн засгийн салбар бүрт нэвтрүүлэх замаар Монгол Улсын хоёр дахь валютын хэрэгцээг бий болгох боломжтой юм. Түүнчлэн хоёр дахь валютын ханшийн тогтвортой байдлыг ханган хөрш орнуудад нэвтрүүлснээр улсын эдийн засгийн тогтворжуулалтад нэмэр болох боломжтой юм.

Энэ бүх төлөвлөгөө нь бүгд крипто валютыг ашигласнаар бодит болгох боломжтой болно.

Энэхүү крипто валютыг арилжаалах талбар нь Крипто валютын бирж (NOMAD) байх ба биржийн байгуулалтад хэрэгцээтэй хөрөнгө босголтын нэг аргаар бид бүхэн IEO(Initial Exchange Offering)аргыг сонгосон юм. Энэ аргыг ашигласанаар одоо буй мэдээллийн технологийг Блокчейний технологитой хавсарган шинэ зах зээлийн бүс бий болгохыг зорих болно.

Page 8: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

7

IEO гэж юу вэ ? IEO гэдэг нь криптографын валют болох токены борлуулалт болон түгээлтийг тусгай бирж дээр захиалж санхүүжилт үүсгэх үйл явц юм. Тодруулбал, энэхүү төсөл нь токен олборлож, тэрхүү токенийг захиалагчийн бирж рүү илгээх болно. Тухайн бирж нь хүлээн авсан токенийг жагсааж хөрөнгө оруулагч нарт борлуулаж, түгээнэ. Мэдээж тухайн хөрөнгө оруулагч нь IEO-д нэгдэхийн тулд бүртгүүлэх шаардлагатай. IEO эхэлхэд хөрөнгө оруулагч нь биржээс токенийг шууд худалдан авалт хийх боломжтой юм.

Pro

IEO-н бүтэц

STM Project

IEO Бирж

Хөрөнгө оруулагч② Токен борлуулагч

① IEOШалгалт ③ Токен борлуулалт

④ Токен худалдан авах

Page 9: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

8

3. Крипто Валютын Бирж(NOMAD)

Товч танилцуулга Seven Trust Mongolia Project нь бизнесийн олон салбар болон байгууллагад крипто валютыг нийлүүлсэний үр дүнд Монгол Улсын эдийн засагт том хувь нэмэр оруулах болно. Үүнийг хийхэд Монгол Улс дахь криптографын валютын бирж (NOMAD) байгуулах зайлшгүй шаардлагатай бөгөөд энэ нь бид бүхний хийх эхний үйл ажиллагаа байх болно.

ABCCC -н гишүүн ABCCC нь " Asia Blockchain Crypto-Currency Consortium "-н товчлол бөгөөд Ази болон Японы биржийн сүлжээгээр дамжин Блок чейн технологийн хөгжүүлэх судалгаа болон криптографын валютын олон улсын судалгааг дэмжиж ажиллаж байгаа билээ. NOMADEX нь ABCCC -н гишүүн болж элсэн орох нь шийдэгдсэн байгаа юм. ABCCC-н гишүүн болсноор гүйлгээний хөрвөх чадварыг бататгахын сацуу илүү олон хэрэглэгчтэй болох боломжтой.

http://abcc.aae-itc.com

ABCCC Гишүүн биржүүд

@ Hong Kong

@ Singapore@ Malta @ England @ China

@ Mongol @ Sri Lanka

Page 10: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

9

Биржийн системийн онцлог

I. Албан ёсны валютаар арилжаалах боломжтой NOMAD нь Монгол Улсын арилжааны банктай хамтын ажиллагааны түншлэл тогтоосон учраас албан ёсны валют болох төгрөгөөр арилжаанд оролцох боломжтой болсон.

II. Биржийн токен олборлолт Арилжаанд ашиглах боломжтой Биржийн токен олборлох болно. Биржийн токенийг ашигласнаар хямд шимтгэлээр арилжаанд оролцох боломжтой болно. Мөн гүйлгээний шимтгэлийн орлогын дагуу, биржид төлсөн шимтгэл нь биржийн токен болон буцаж ирэх болно. Биржийн зүгээс биржийн токений худалдан авалт хийх учир биржийн токений үнэ цэнэ өсөх болно.

III. Крипто валютаас үүдэх Сошиал Лендинг Сервис (Цахим орчны зээлийн үйлчилгээ) Сошиал Лендинг Сервис гэдэг нь хөрөнгө босгохыг хүсэж буй бизнес эрхлэгчтэй хөрөнгөө эргэлдүүлэхийг хүсэж буй хөрөнгө оруулагчийг хооронд нь холбож өгөх Платформ Сервис юм. Бизнес эрхлэгч нь крипто валютаар хурдан бөгөөд бага хүүтэй хөрөнгө зээлэх боломжтой ба нөгөө талд хөрөнгө оруулагч нар өндөр хүүтэй хөрөнгөө эргэлдүүлэх боломжтой болох юм.

Маркетингийн стратеги NOMAD нь Seven Trust Mongolia Project төслийн нүүр царай болсон арилжааны бирж боловч, түүнтэй зэрэгцэн криптографын валютын зах зээлд жишиг болсон байгууллага болж олонд танигдсан, өндөр технологитой бирж байхыг зорьж байна. Үүний тулд дараахи маркетингийн стратегийг хэрэгжүүлэх болно.

Page 11: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

10

 I. Японд худалдаалагдаж байгаа олон төрлийн IEO болон ICO койныг бирж дээр гаргах    → Тухайн хэдэн арван мянган хэрэглэгч нарыг харилцах данс нээлгэхээр уриалах,  II. Дэлхий даяар байгаа харилцан түншлэх арилжааны биржүүд дээр гарахаар   төлөвлөгдөж буй койныг багцаар худалдан авалт хийх боломжтой цогц   багцын худалдаалах,  III. Худалдан авалт хийх Dash Board Wallet-г зохион бүтээх    → NOMADEX-д арилжаалагдаж буй бүх төрлийн крипто валютад нийцэх  IV. Олон төрлийн валютыг ашигласан худалдааны систем болон харилцан түншлэлтэй биржүүд дунд арбитрийн системийг хөгжүүлж хэрэгжүүлэх,

Төлөвлөлтийн схем

Бүтээгдэхүүний хөгжүүлэлт STM токен худалдаа

Холбоос дундын худалдаа эхлэх

IEO Эхлэх (нээлттэй худалдаа)

Биржийн төлөвлөгөөт нээлт

2019 он 6 сар

Бирж хөгжүүлэлт эхлэх 2019 он 7 сар

2019 он 8 сар

2019 он 9 сар

2019 он 10 сар

Page 12: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

11

4. Үйл ажиллагааны танилцуулга

Алтны уурхайн төсөл Байгалийн баялаг ихтэй Монгол орон нь эрт цаг үед далай дотор байсан учраас ашигт малтмалаар баялаг билээ. Мөн нүүрс болон ашигт малтмалын судал дэлхийд хамгийн их нөөцтэй улсаар тооцогддог. Монгол Улсын галт уулын үйл ажиллагаанаас "Алт" төрөн үүссэн бөгөөд одоо хүртэл олборлогдоогүй хэдэн зуун судал байдаг нь тогтоогдоод байгаа юм. Азийн хамгийн том уурхай болох "Оюу толгой (Алт, зэс)" -н нөөц нь анх 30 их наяд иен хүрнэ гэж таамаглагдаж байсан ч, сүүлийн жилүүдэд 200 их наяд иентэй дүйцэхүйц хэмээн таамагдалж байна. Мөн цаашилбал үүнтэй ижил хэмжээний орд ч Монгол оронд бий хэмээдэг.

Улсаас уул уурхайн олборлолт хийх зөвшөөрөл авсан алтны уурхайн эзэд ойрын жилүүдэд эдийн засгийн хямралаас үүдэн олборлолтын зардалд зориулах хөрөнгө оруулалтанд ихээхэн бэрхшээлтэй учирч байсан. Seven Trust Mongolia Project төсөл нь тэрхүү уурхайн эздэд хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлэхийн тулд схем гарган, жижиг дунд уурхайн үйл ажиллагааг дэмжихээр төлөвлөж байна. Энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын нийт эдийн засгийн хөгжилд их хэмжээний хувь нэмэр оруулах юм.

Seven Trust Mongolia Project төслийн алтны уурхайн хөгжилийн схем нь дараах байдалтай байна.

 I. Алтны уурхайн эздийг нэгтгэн, Иргэний алтны уурхайн хөгжлийн байгууллага болсон "Холбоо = Association "-г байгуулах,  II. Дээрх үйл ажиллагаатай зэрэгцэн, тухайн уурхайн эздийн эзэмшиж буй алтны уурхайн нөөцийн хэмжээг судалдаг гуравдагч байгууллагыг үүсгэх,  III. Хөрөнгө босгож уурхайнуудад санхүүжилт хийж алт олборлолтын ашгийг нэмэгдүүлэх,  IV. Ашгийн хэсэг хувийг STM токений худалдан авалтанд зарцуулах

Гуравдагч байгууллага үүсгэх тухайд тайлбарлахад, 40 гаруй жилийн өмнөх Зөвлөлт Холбоот Улсаас хэрэгжүүлж байсан судалгаа Монголд байдаг. Иймд Монгол Улсад байгаа орчин үеийн судалгааны баримт бичиг тун хангалтгүй байдаг бөгөөд гадаад орноос санхүүжилт авахад нөөцийн судалгааны маш нарийн үр дүн зайлшгүй шаардлагатай болдог. Гэсэн ч Канад болон Австрали зэрэг олон улсын байгууллагууд уул уурхайн компаний хувьцааг олон нийтэд санал болгох төлөвлөгөөтэй байдаг учраас маш өндөр зардал үүсдэг. Санхүүжилтыг илүү хурдацтай болгохын тулд дэлхийн жишигт нийцсэн, бага зардал зарцуулдаг дотоодын судалгааны гуравдагч байгууллагатай болох шаардлага тулгарч байна. Иймд Seven Trust Mongolia нь гадаадад ажиллаж байсан арвин туршлагатай ажиллах хүчинг цуглуулж, дотоодын жижиг дунд уурхайд зориулагдсан судалгааны байгууллагыг үүсгэн байгуулах болно.

Мөн ирээдүйд Seven Trust Mongolia Project төслөөс олборлосон алтыг эзэмшиж, түүн дээр тулгуурласан тогтвортой койнийг бий болгоно.

Page 13: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

12

EC үйл ажиллагаа Бид 2016 онд үйл ажиллагаа явуулж эхэлсэн Монголын хамгийн том EC сайт болох shoppy.mn-тэй хамтран ажиллаж, shoppy.mn-ний гаргаж буй Point-той солилцоо хийх боломжтой Utility token буюу хэрэглэгддэг токен (SHP токен)-г олборлож, зөвхөн NOMADEX бирж дээр арилжаалах болно. Point = SHP токен нь биржээр дамжин албан ёсны валют болон хөрвөх боломжтой. Оролцогчийн ашигтай тал нь, хөрөнгө оруулагч Point-н хөрвөх чадварыг ашиглаж хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх юм. shoppy.mn нь крипто валютыг ашигласнаар олон улсын зах зээлд өрсөлдөх боломжтой болно. Харин тус арилжааны биржийн хувьд токен солилцооноос авах шимтгэлийн орлого нэмэгднэ.

Ирээдүйд shoppy.mn-н Point-г блок чейн технологид суурилуулж, бусад EC сайт шиг бодит дэлгүүр нээн жижиглэнгийн худалдааны загварт тулгуурлах болно. Үүнийг зар сурталчилгаа болон бусад үйл ажиллагааны ашгийг тэлэхэд ашиглах боломжтой.

Pro

shoppy.mn-н тухай

# 2012 онд, Ердөө 4-үүлэхнээ Монгол улсад үйл ажиллагаагаа эхлүүлж, 2016 онд Монголын анхдагч EC сайт болох shoppy.mn-г зохион бүтээсэн. Одоогоор 30 гаруй ажилтантай Монголын тэргүүлэгч EC сайт болсон. # 70 төрлийн бренд болон 60 гаруй дэлгүүртэй хамтарсан. 1 сард 300 мянган хүний хандалттай, 100 мянган гишүүнтэй болсон. # 2018 оны 7 сард UBCab (UBER Бүлэг) болон таксины системтэй хамтарсан. # 2018 оны 7 сард Платформ үйл ажиллагааг нэвтрүүлж EC сайтаар дамжуулан тасалбар, ном зохиол, дуу хөгжим худалдаалах болсон. # 2018 оны 8 сард Монгол улсын хамгийн том банктай хамтран зээлийн үйлчилгээг нэвтрүүлж, 2018 оны сүүлээр 120 бренд болон 100 дэлгүүр болон тэлж, 400 мянган үйлчлүүлэгчтэй болсон. # 2018 оны 10 сард Монголын хамгийн том цахилгаан холбооны байгууллага болох MOBICOM болон Монголын хамгийн том банк болох ХХБ-тэй хамтран утасны дугаар болон бэлэн мөнгөний карт ашиглан төлбөр хийх боломжтой болсон. https://shoppy.mn/

Page 14: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

13

e-Residency төсөл e-Residency нь гадаад улсын иргэн цахим ертөнцөд оршин суугч болох боломжийг бүрдүүлэх систем юм.

Дэлхийн хамгийн анхны жишээ бол Эстони Улс билээ. Эстони нь e-Goverment буюу Цахим засаглалын тогтолцоог нэвтрүүлсэн юм. Олон жил, сарыг зарцуулан хуулийн орчинг бүрдүүлж, засгийн 90%-г цахим болгон, 2014 оноос e-Residency болон e-Corporation (Цахим байгууллага)-г хэрэгжүүлж эсэхлсэн. e-Residency болон e-Corporation-г хэрэгжүүлснээр цахим ертөнцөд хууль ёсны цахим байгууллага байгуулах, баталгаат гарын үсэг авах мөн татварын тайлан зэргийг өгөх боломжтой юм.

Эстони Улс шиг хүн ам цөөн улсын хувьд цахим иргэн болон цахим байгууллагыг нэмснээр цагаачлал болон байгаль орчны асуудал үүсэхгүйгээр хүн амын тоог нэмэгдүүлэх боломжтой. Мөн үүнээс үүдэн бүртгэлийн зардал болон хандалтын татвар, ашиг орлогын татврын орлого нэмэгдүүлж болно.Үүнээс гадна цахим иргэн нь блок чейн технологид суурилсан крипто валют болон цахим мөнгийг ашигласнаар e-Residency-г боломжит бүх байдлаар нь ашиглаж чадна гэсэн үг юм.

Монгол Улсад 4 эдийн засгийн тусгай бүс (ОХУ болон БНХАУ-ын хил дээр тус бүр 2) байдаг боловч одоо хэрнэ ашиглагдаагүй байна. Иймд Seven Trust Mongolia Project нь энэхүү эдийн засгийн тусгай бүс болон e-Residency-г нэгтгэн ашиглаж гадаад орны цахим иргэн болон Монгол Улсын хооронд харилцан ашигтай байхаар үйл ажиллагааг төлөвлөж байна.

Page 15: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

14

5. STM Токены тухай

STM токен худалдаж авах шалтгаан Криптограф валютын зах зээл нь одоогийн санхүүгийн зах зээлд шуугиан тарьж байгаа бөгөөд дэлхий дээр 1500 гаруй Криптограф валют оршин тогтнож байгаа гэж хэлж болно.Зах зээлд гараагүй байгаа ICO зэргийг оруулбал хэдэн зуун мянган ширхэг байгаа гэсэн үг. Тэгэхээр бид яагаад эдгээр олон тооны Криптограф валют дундаас STM токеныг сонгож худалдаж авах хэрэгтэй вэ?

I. “ICO” бус “IEO” Өмнө нь дурьдсанчлан, IEO гэдэг нь аль хэдийн үйл ажиллагаагаа явуулж байсан тодорхой биржүүд рүү аутсорсинг хийж борлуулах, хуваарилах санхүүжилтийг хэлнэ. Seven Trust Mongolia Project нь ICO бус IEO-ээр санхүүжилт хийдэг. IEO-ийн давуу талууд

- Захиалагч тал биржийн хэрэглэгч рүү хандсан байдлаар маркетингийн зардлыг бууруулахын тулд хүрч ажиллах (гол бизнес дээр төвлөрөх) - Захиалагч тал бирж дээр гарахад шалгалт байдаг тул манай төслийн агуулгад найдвартай итгэж болно. - Бирж нь төсөл хөрөнгө оруулагч хоёрын голд зуучлалыг бий болгодог тул хөрөнгийн санхүүжилтийг авч зугтах боломжгүй болно. - IEO-ийн дараа захиалагчийг бирж дээр бүртгэж арилжаа хийх эрхтэй болно.

зэрэг

II. Ноогдол ашгийн эрх SТМ Токен Фолдер нь компанийн хувьцаа шиг Севен Траст Монголиа төслийн ашгийн нэгэн хэсгээс ноогдол ашиг хүртэх боломжтой. Ноогдол ашгийг НОМАД дээр арилжаа хийх боломжтой мөнгөн дэсвгэрттэй дүйцэх Пег Токен-р олгогдох ба НОМАД дотор арилжаа хийгдэж буй Койн, мөнгөн дэвсгэрттэй хөрвүүлэх боломжтой.

III. Төслийн Токеныг үнэ төлбөргүй олгох 「4. Бүх үйл ажиллагааны танилцуулга」дээр дурьдсны дагуу Севен Траст Монголиа Прожект нь тус бизнес болгонд тохирсон токен гаргах болно. Эдгээр нь бирж (НОМАД зэрэг) дээр худалдаалагдах ба тухайн токены нэг хэсгийг SТМ Токен Фолдер-т үнэ төлбөргүй тараах болно.

Page 16: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

15

IV. STMW Токены үнэ төлбөргүй тараалт SТМ Токен нь ноогдол ашигаас үүдэх орлогын өсөлтөд найдаж болох ч гэсэн Бирж дээр бол гарахгүй юм. Түүний оронд Севен Траст Монголиа Прожект дээр зах зээл дээрх худалдан авалт зэрэг хийж болох SТМW Токеныг гаргах болно. SТМ Токен Фолдер дотор SТМW Токеныг үнэ төлбөргүй тараах бөгөөд SТМ худалдан авсан тохиолдолд зөвхөн орлогын өсөлтөө хараад зогсохгүй, капитал өсөлт буюу өмч хөрөнгийн босголт хийж болох юм.

Уламжлалт ICO дээр токены үнэ ханш өсөж байгаа ч хөрөнгийн бирж дээр арилжаалагддаггүй учраас мөнгөн тэмдэгт рүү хөрвөх чадваргүй, арилжаалагдсан ч худалдан авах үнээс койны үнэ ханш бага байх үзэгдэл багагүй байсан. Нөгөөтэйгүүр STMW токен нь төслийн байгуулсан өөрсдийн бирж (NOMAD) дээр арилжаалагдах нь баталгаатай болсон бөгөөд IEO-ийн бусад баталгаатай бирж дээр давхар арилжаалагдах болно. Цаашилбал, үнэ буурах магадлалтай байсан ч бирж эсвэл бусад бизнесийн нэг хэсгээр токеныг худалдан авч (market make) дэмжлэг үзүүлсэнээр зах зээлийн хувиргалт хийж орлогоо нэмэгдүүлэх аргаар үнийн өсөлтөнд үнийг хадгалж, тогтоон барьж болдог. Үүнээс гадна бирж дээр арилжаа хийгдсэний дараа цоожлох (борлуулалт хийгдэх боломжгүй үе) аргачлалаар бирж дээр арилжаалагдсаны дараа үнэ унахаас сэргийлнэ.

Pro

Маркет бүтэцийн имиж

$0.0

$10.0

$20.0

$30.0

Бизнесийн орлогоос хамаарах тасралтгүй худалдан авалтIEOБирж дээр гарах

Page 17: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

16

Мэдээлэл

Стандарт Ethereum ERC20

Токен нэр StmToken

Токен симбол STM

Худалдаалах тоо ширхэг 45,000,000 token

Хүдалдаалах нийт дүн 10,000,000 USD

IEO үнэ 1 STM = 3 USD

Хуваарилалт

Түгээлт20%

Үүсгэн байгуулагч20%

Хадгалах20%

Зөвлөгч10%

Төсөл30%

Хууль эрх зүй10%

Урсгал20%

Бүтээгдэхүүн гаргалт20%

Маркетинг40%

Үйл ажиллагаа10%

Зардал зарцуулалт

Page 18: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

17

6. ЗӨВЛӨЛИЙН БҮРЭЛДЭХҮҮН

П.Баярсайхан Тэрбээр 1977 оны 7-р сард Завхан аймагт төрж, бага залуудаа мэргэжлийн үндэсний хөгжимчинөөр ажиллаж байсан. МУИС-ийг Аялал зуучлалын менежер чиглэлээр төгссөн. 2005 оноос бизнес эрхлэх болсон бөгөөд одоо Монгол, Японы хоорондын хамтын ажиллагаанд гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 2018 онд Улаанбаатар хотод Монголын компани болох Seven Trust Mongolia ХХК-ийг байгуулсан.

Б.Бадрал 1972 онд төрсөн бөгөөд МУИС-ийг санхүү, татварын мэргэжлээр дүүргэсэн. 20 гаруй жилийн турш Монголын татварын албанд ажилласан. Тэрбээр Татварын ерөнхий газрын тасаг, хэлтэс болон газрын даргаар ажиллаж байсан. Тэрээр 2007 болон 2019 оны татварын хууль тогтоомжийн шинэчлэл, 2016 оны Нэммэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга зэрэг төсөл дээр ажиллаж байсан.Татварын удирдлага, татварын төлөвлөлт, олон улсын татварын асуудлаар мэргэшсэн төслийн удирдагчийн туршлагатай.

Ц.Мэндбаяр Тэрбээр 1981 онд төрсөн бөгөөд 10 жилийн хугацаанд барилга, санхүү, харилцаа холбоо (IT) гэх мэт өргөн цар хүрээтэйгээр бизнес ажил хэргийн туршлага эзэмшсэн бөгөөд зөвхөн Монголоос гадна гадаад улс орон АНУ-д төсөл хэрэгжүүлж байсан туршлагатай нэгэн. Shoppy.mn сайтыг анх 2016 онд үүсгэн байгуулсан бөгөөд үүнийг цаашид өргөжүүлж хөгжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хийсээр байна.

Page 19: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

18

Х.Дөчинтав 1985 онд Владимир Политехникийн дээд сургуулийг Механик инженер мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. 1996 онд Баден-Вюртембергийн Экспортын Академийн мэргэжлийн сургалтыг мэргэжлийн ахисан гэрчилгээтэй төгссөн.Тэрээр 25 гаруй жилийн ажлын туршлагатай бөгөөд эм зүй, банк, нисэх онгоц, барилга, уул уурхай зэрэг олон салбарт ажиллаж байсан туршлагатай нэгэн. 1990 оноос хойш Мон Мар ХХК-ийн дэд захирлаар ажилласан. Тэрбээр 1997 онд өөрийн эм үйлдвэрлэгч компанийг үүсгэн байгуулж, улмаар 2003 онд хувьцаа эзэмшигчийн болон ТУЗ-ийн гишүүн болж 2007 оноос хойш Aero Mongolia-ийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг болжээ. 2008 оноос хойш Монгол улсын эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан уул уурхайн салбарт анхаарлаа төвлөрүүлж, олон уул уурхайн төслүүдэд хөрөнгө оруулалт хийж орон нутгийн болон гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллаж байна.

Д.Доржпүрэв Санхүү, эдийн засгийн дээд сургууль төгсөгч Доржпүрэв нь санхүү, эрчим хүчний салбарт мэргэжлийн туршлагатай. Тэрээр Хөрөнгө оруулалт, технологи шинэчлэлийн банкинд санхүүгийн шинжээчээр ажлын гараагаа эхэлсэн бөгөөд хожим B&G Finance банк бус санхүүгийн байгууллагийг үүсгэн байгуулсан.

Төрийн өмчийг хувьчлах төслийн хүрээнд хөрөнгө оруулалтын компани нь Шарын голын нүүрсний уурхай, Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх системийг худалдан авч даргааар нь ажиллаж байсан. 2012-2015 оноос хойш Эрчим хүчний дэд сайдаар ажиллаж байгаад дараа нь Эрчим хүчний сайдын зөвлөхөөр ажиллаж байсан. Одоо компанийн гүйцэтгэх бус ерөнхийлөгчөөр ажиллангаа Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн төгсөгчдийн холбооны ерөнхийлөгчийн албыг давхар хашиж байна.

Page 20: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

19

Долгион ДэлгэржавХүний нөөц, маркетингийн менежментийн мэргэжлээр төгссөн. Япон болон Монгол улсын хоорондын эв найрамдлын харилцааг эрхэмлэдэг. Нийгмийн сайн үйлс, хүмүүнлэгийн ажлыг зохион байгуулж идэвхтэй оролцдог ба Монголын хөгжлийн төлөө хувь нэмрээ оруулахын төлөө ажилладаг. Өөрийн төрийн бус байгууллагаараа дамжуулан олон улсын олон төрлийн тэмцээн, үйл ажиллагааны эрхийг эзэмшин ажилладаг. Монголд болон олон улсын тэмцээн зэрэгт Монгол оролцогчдыг бэлтгэн сургаж оролцуулдаг. 2018 онд Мисс Юнивeрсийн анхны Монголын үндэсний ялагчаар тодорсон. Одоогоор Монголын Үндэсний Дизайнерын Холбооны Гүйцэтгэх Захирлаар ажиллаж байна.

Д.Эрдэмбилэг 1961 онд төрсөн Мэргэжлийн уран бүтээлч, дизайнер хүн. Москвагийн үйлдвэр, дизайны дээд сургуулийг төгссөн.

Гавьяа шагналууд: Төрийн шагналт уран бүтээлч -2010, Дэлхийн оюуны ємчийн дэлхийн дээд шагнал 2010

Сүүлийн бүтээн байгуулалт (2006): Монгол улсын 9 гайхамшгийн нэг болох Цонжинболдог дахь Морьтой 40 метр өндөртэй Чингис хааны хөшөөг урлах ажилд гар бие оролцсон болно.

Одоогийн төслүүд: "Морин хөө" цамхаг төсөл дээр 2009 оноос 2010 оноос хойш "Grand Майдар" цогцолбор 2012 оноос хойш "Ногоон морь" зэрэг дээрх төслийг хэрэгжүүлж байна.

Page 21: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

20

Тобиока Кен1944 онд Токио хотод төрсөн. 1973 онд Токиогийн Их Сургуулийн Инженерийн ангийг Доктор хамгаалсан. Токиогийн Их Сургуулийн хиймэл дагуулын пуужингийн хөөргөлт, судалгаа зэргээс эхлүүлэн философи, нийгмийн судлал, эдийн засгийн судлал, биологи судлал зэрэг салбар хоорондын судалгаа хийсээр ирсэн билээ. 1975 онд шинэ эрэн үеийн хэрэгцээнд нийцүүлэхээр Орчин үеийн хүн судлалын лаборатори байгуулсан. Хүн ба соёлын шинжлэх ухаан ба байгалийн шинжлэх ухааныг нэгтгэхийг оролдож бүтээгдэхүүн, зах зээл, хэрэглэгч, шинжлэх ухааны технологийг урьдчилан тооцоолох судалгаа, засгийн газар болон орон нутгийн байгууллагуудтай холбоотой судалгааны ажлуудад ч гэсэн өргөнөөр оролцсон. Япон дахинаар лекц уншиж явсан ба "Маргаашийн эрэн үе"-г харах алсын хараатай гэдгээрээ алдартай билээ. Өөрийн бичсэн ном судар их ба телевиз радиогоор ч зөндөө гарч байсан билээ. Одоогоор Орчин үеийн хүн судлал шинжлэх ухааны лаборатори ХК, МИРАЙ ХК зэргийг ажлуулдаг ба лабораторийн захирал хийдэг.

Page 22: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

21

Цүжи ЮкариОкаяма мужийн Күрашики хотноо төрсөн. Кобе Эмэгтэйчүүдийн Их Сургуулийг төгссөн. Гоо сайхан болон эрүүл мэндээр сэдэвлэсэн лекцээ Япон дахинаар тавихын зэрэгцээ Y’s Cheer Company ХК-ын захирлаар ажиллах ажил хэрэгч нэгэн билээ. 2006 онд хүрэлцэн ирсэн концерт-ийн үеэр Монголын хүүхдүүдтэй танилцаж, сэтгэл нь их хөдөлж тэднийг дэмжих хөдөлгөөнд нэгдье хэмээн шийджээ. 2008 онд Цүжи Юкари хувь хүний зүгээс өнчин хүүхдийн асрамжийн газар болох "Нарны хүүхдүүд"-д дэмжлэг үзүүлж эхэлсэн ба Сайн дурын концертуудад биечлэн оролцож эхэлсэн. Мөн энэ үед сайн дурын байгууллага болох "Энгийн Иргэдийн Эрхзүйн Байгууллага "Берна Чайлд Сапорт"-г байгуулж 24 цагийн цэцэрлэг болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн газарт дэмжлэг үзүүлж эхэлсэн. Түүнээс хойш Сар Бүрийн Дэмжлэг системийг байгуулж Бернагийн өөрийн гэсэн тусламжийн мөнгийг шууд явуулах боломжийг нээсэн. Одоогоор Токио хотноо байрлалтай.

Рүмианцева Хироми18 настайдаа Их Британи улсруу ганцаар нүүж, дэлхийн өнцөг бүрнээр ганцаар аяласан. 44 жилийн турш дуу хөгжим, опера, дуучин хийж явсан. Олон улс хэлний орчуулагч, Олон улсын худалдаа борлуулалтын эрхийг авсан, Гоо сайхны холбооны ерөнхийлөгч хийдэг. Зуун төрлийн бизнесийн консултинг болон вэб маркетинг-д хүчээ оруулж байгаа билээ.

Page 23: Seven Trust Mongolia Projectstm.seven-trust-mongolia.com/wp/STM_2019_WP_mn.pdf · 2019-10-11 · Маркетингийн стратеги 9 Төлөвлөлтийн схем 4. Үйл

22

7. ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ НӨХЦӨЛ

1. STM токен-г худалдан авахдаа (цаашид "токен" гэх) худалдан авах эрсдэл, сул талыг сайтар анхаарч үзэх хэрэгтэй. Худалдан авагч нь White paper-цагаан цаасны нийт эсвэл зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөнөөр хамтарсан алдагдал, санамсаргүй алдагдал болон залилан бусад төрлийн алдагдалд хариуцлага хүлээхгүй болно.

2. Энэхүү токен нь ERC20 түрийвч дээр хадгалагдах бөгөөд та нууц үгээ мартсан, PRIVATE KEY зэргийг гээсэн тохиолдолд нэвтрэх боломжгүй болно.Хэрэв худалдан авагч нууц үг болон PRIVATE KEY-г сайтар хадгалахгүй бол токеныг алдах аюул эрсдэлтэй болно.Эдгээр алдагдалд бид үүрэг хариуцлагаа хүлээхгүй болно.

3. Энэ токены худалдан авалт нь тэр чигтээ зарагдаж батлагдах бөгөөд нэгэнт авсан бол мөнгө буцаах боломжгүйг анхаарна уу.

4. Бид бүхэн ажлын төлөвлөгөөний дагуу шинэ үйлчилгээг нэвтрүүлж үйлчилгээгээ сайжруулахын тул хичээж ажиллах боловч албан ёсны хувилбарууд нь бэлэн болтол цаг хугацаа шаардагдах магадлалтай.

5. Бид White paper цагаан цаасан дээр биржийн нөхцөлийн тухай өөрчлөлт, засвар, нэмэлт эсвэл хэсэгчилсэн устгал хийх бизнесийн нөхцлүүдийг өөрчлөх талаар өөрсдийн бодлыг тусгах ба эдгээр нь хүчинтэй зөв заалт гэж үзнэ.Худалдан авагч токен худалдан авснаар бидний нөхцөл саналыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Худалдан авагчийн тодорхойлолт ба ойлголт

a. Энэ токены худалдан авалт нь тэр чигтээ зарагдаж батлагдах бөгөөд нэгэнт авсан бол мөнгө буцаах боломжгүйг худалдан авагч тал ойлгосон болно.

b. Энэ токен нь бусад Криптографын валют шиг үнийн хэлбэлзэл маш өөрчлөлттэй байдаг гэдгийг би ойлгож байна.

c. Энэ токенийг авсан ч гэсэн худалдан авагч нь манай байгууллага эсвэл бидний бизнесийн бодлого зэрэгт эрх нөлөөгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

d. Энэхүү токен худалдан авагч нь өөрийн харьяалалд байгаа ямар ч төрлийн үнэт цаасанд хамаарахгүй гэдгийг хүлээн зөвшөөрч ойлгосон болно.

e. Худалдан авагч нь дээрх White paper цагаан цаасыг бүхэлд нь буюу хэсэгчлэн баталгаажуулж дээрхи агуулгыг бүрэн зөвшөөрсөний дараа энэ токеныг худалдан авсан гэж тооцсон болно.